-10%
Хэмнэлт:595,000₮

TEVERUN апп-аар дамжуулан скүүтэрийнхээ ажиллагааг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хялбархан тохируулах боломж.
Хурдны горим, гэрэлтүүлгийн тохиргоо, тоормосны мэдрэмж зэрэг олон параметрийг хүссэнээрээ өөрчлөх, батерейны түвшин, хурд, нийт явсан зай, температур гэх мэтийг харуулснаар танд скүүтэрээ хянах боломжийг олгодог.
Алдааг мэдээллэх горимтой тул ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд танд мэдэгдэж, аюулгүй, найдвартай унахад тусална.

Teverun Blade GT2 нь хос пүрштэй амортизатортай бөгөөд хотын гудамж, бартаатай замд ч унахад зориулагдсан.
Энэхүү систем нь доргилт, савалгааг үр дүнтэй шингээж, замын овгор товгорыг саадгүй давах чадвартай.
Өндөр хурдтай үед ч тогтвортой, тэнцвэртэй мэдрэмж өгдөгөөрөө онцлог бөгөөд бартаа ихтэй нөхцөлд ч ая тухыг алдагдуулахгүй.
Удаан хэрэглээнд тэсвэртэй бат бөх хийцтэй тул Blade GT2 таны хамгийн сайн сонголт байх болно.

Энэхүү скүүтэр нь бүрэн гидравлик буюу шингэн тоормосны системтэй бөгөөд өндөр хурдтай үед ч найдвартай, гэнэтийн зогсолтыг хийж чадна.
Хурдан хариу үйлдэлтэй, жигд ажиллагаатай уг тоормос нь яаралтай нөхцөлд ч аюулгүй байдлыг алдагдуулахгүй.
Бат бөх хийцтэй, засварын өртөг бага, эвдэрч гэмтэх нь хомс тул хотын өдөр тутмын хэрэглээ, хөдөөний бартаат замд ч адилхан ажиллана.

Энэхүү 3 инчийн өндөр нягтаршилтай TFT дэлгэцтэй хянах самбар нь таны унааны мэдээллийг бодит цагтайгаар, тодорхой харуулна.
Хурд, батарейн түвшин, унах горим, туулсан зай зэрэг чухал мэдээллүүдийг нэг дор, нэг хараад л мэдэх боломжтой.
TFT технологи нь өндөр гэрэлтэлт, өнгөний нарийвчлал, өргөн харах өнцгөөрөө ялгардаг бөгөөд гадаа хурц нарны гэрэлд ч, шөнө ч ойлгомжтой харагдана.
Энерги бага зарцуулдаг, мэдрэмж сайтай энэхүү дэлгэц нь таны унаанд функц ба дизайныг хослуулсан дээд зэрэглэлийн мэдрэмжийг өгнө.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой